Цэс Close

Х.Нямбаатар: Сү.Батболдыг өрсөлдөгчид нь харлуулж байна -

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Рио тинтон асуудлаар мэдээлэл хийх үеэрээУИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой асуудалд тайлбар хийв.

Тэрбээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Оюутолгойтой холбогдуулан УИХ-ын гишүүн Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн зүйл одоогоор нэг ч байхгүй тул хэлэлцээртэй холбоотой асуудалд огт холбоогүй гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын шүүх хэн нэг хүнийг буюу Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд гэх хүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой гэм буруутай гэж дүгнэсэн зүйл огт байхгүй.

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас сонгуульд горилох, нэр дэвших магадлалтай хүмүүсийн зүгээс өөртэй нь өрсөлдөж болзошгүй нэр дэвшигчтэй холбоотой асуудал гаргаж байгаа юм болов уу гэж хөндлөнгөөс харсан” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах