Цэс Close

Цагаан сонголтоос татгалзъя

Сонгууль хаяанд иржээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байна. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар өрсөлдөн сонгууль шувтрах шатандаа орлоо.

Өнгөрсөн сонгуулиар зарим залуус нэр дэвшигчдээс сонгох хүн алга хэмээн цагаан сонголт хийсэн. Энэ нь сонгуульд оролцсон хэрнээ хэн нэгэн нэр дэвшигчийг дугуйлахгүй саналын хуудсаа өгсөн байдаг.

Энэ удаа ч олон  хүн цагаан хуудас өгч сонгуульд оролцоно гэлээ.

Угтаа  сонгууль бол сонгох эрх юм.  Цагаан сонгууль өгч байгаа нь өөрийн эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа хэрэг болно. Магад таны хүсээгүй хамгийн муу нэр дэвшигч ялаад гараад ирэхэд боломж олгож байгаа хэрэг болно.

Нөгөө талаас дахин сонгууль хийх сонирхолтой зарим нэг улстөрчийн хүслийг гүйцэлдүүлсэн хэрэг болно.  Хэрэв дахин сонгууль болох нөхцөл бүрдлээ гэхэд та бидний татварын мөнгө ашиггүй урсана. Тиймээс аль болох цагаан сонголтоос татгалзъя.

М.Наран

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах