Цэс Close

Цагаан хаданд тогтоосон ТЭГ зогсолтыг долдугаар сарын 20-н хүртэл үргэлжлүүлэхээр боллоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд үүссэн цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ сарын 6-ныг хүртэл ТЭГ зогсолт хийх тухай А/205 тоот захирамжийг тус сумын Засаг дарга гаргасан.  

Тов ёсоор маргааш өглөө ТЭГ зогсолтын хугацаа дуусгавар болох байсан ч уг захирамжийн хэрэгжилтийг сунгаж, долдугаар сарын 20-н хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хугацаанд Цагаан хад суурьшлын бүс дэх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг эхлүүлж 08:00-16:00 цаг байхаар тогтоосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах