Цэс Close

Цагдаагийн байгууллагад хохирогчоор асуугдаж байсан охин байрны дээврээс унаж, амиа алджээ

Цагдаагийн байгууллагад хохирогчоор асуугдаж байсан насанд хүрээгүй охин амиа алдсан хэрэг Өвөрхангай аймагт гарчээ.

Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр тус аймгийн Арвайхээр сумын "Бүсийн оношилгоо эмчилгээний төвд гэмтсэн өсвөр насны хүүхэд хүргэгдэн ирсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар Арвайхээр суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амиа алдсан нь тогтоогдсон байна.

Аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Түүнчлэн амь хохирогч нь цагдаагийн байгууллагад хохирогчоор асуугдаж байсан нь үнэн болохыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах