ЦАГ АГААР: Салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2025/01/blizzard-1140x900.webp)
2025 оны хоёрдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16…-21 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор -6…-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -21…-23 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -21…-23 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -22…-24 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -30 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.
Сэтгэгдэл үлдээх