ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ЯВУУЛЖ БУЙ ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГААС
Гадаад улс орнуудын төрийн албаны сайн туршлага, шилдэг менежментийг судлах ажлыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах үйл ажиллагааг байнга идэвхжүүлэн өргөжүүлж байна. Мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлага, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийг гадаад орон, олон улсын байгууллагууд талархан дэмжиж ирлээ.
Өнгөрсөн жилийн мөн өдийд БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны сайд Хуан Со-Жон тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд цахим уулзалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Энэ удаад Солонгосын төрийн байгууллагуудаас КОВИД-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагааны талаар бэлтгэсэн сонирхолтой материалыг нийт төрийн албан хаагчиддаа зориулан эх хэл дээрээ хөрвүүллээ.
БНСУ-д КОВИД-19 цар тахлын хурдтай өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай уялдуулан засаглалын хүрээнд үзүүлж ирсэн хариу үйлдлийг системтэйгээр тусгасан энэхүү баримт бичиг манай төрийн байгууллага, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Сэтгэгдэл үлдээх