Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид нь:
- Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна.
- Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
- Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
Сэтгэгдэл үлдээх