Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8 иргэнд хариуцлага оногдуулжээ
Баянгол дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Цагдаагийн газраас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хэд хэдэн ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд 2021 оны эхний улирлын байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цахим орчинд лотто, покер зэрэг бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн талаарх 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 4 хэргийн 8 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хууль бусаар олсон орлого болох 7.050.000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон байна.
Сэтгэгдэл үлдээх