Цэс Close

ЦЕГ: Мэс засалд орж амиа алдсан иргэний задлан шинжилгээний дүгнэлт гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна

Энэ сарын 4-ний өдөр “SM медикал” эмнэлэгт хамар тэгшлэх болон эрэгтэйчүүдийн мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Уг асуудлаар түүний ар гэр гомдолтой байгаа талаар талийгаачийн төрсөн ах болох М.Баяраа  хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. 

Тэгвэл дээрх хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн улсын нэгдүгээр эмнэлэгт есдүгээр сарын 04-ний өдөр хүргэгдэн ирээд нас барсан гэх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоогоор задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах