Цэс Close

ЦЕГ: Н.Түвшинбаярыг өчигдөр шөнө баривчилж хорьсон

Цагдаагийн ерөнхий газраас Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл өглөө. Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан бол энэ хэрэгт холбогдуулан өчигдөр орой (2021.04.05) Н.Түвшинбаярыг хойшлуулашгүйгээр баривчилжээ.

Н.Түвшинбаярыг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэх хэргээр яллагдагчаар татан, өмгөөлөгчийн хамтаар байцаалт авчээ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэргийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хуульд заасны дагуу таслан шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана. Холбогдох гэрчүүдээс тайлбар авсан. Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Н.Түвшинбаярыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдэх юм" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах