Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байгаа. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5 хувьтай үргэлжилж байна.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ.
Харин 2022 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-н хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-наас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх