Чуулган: "Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлогын талаар" Ерөнхий сайдын мэдээлэл сонсож байна
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар" Ерөнхий сайдын мэдээлэл сонсож байна.
Монголыг гадаадад сурталчлах бодлого, стратегийг Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулж байгаа юм.
Тэрбээр "Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх зэрэг давуу тал бий болгоно. Ингэхдээ дөрвөн үндсэн зорилтын хүрээнд боловсруулах юм.
- Хөрөнгө оруулалт
- Аялал жуулчлал
- Хүний эрх
- Ардчилал, сайн засаглал цахимжилт хамаарна.
2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсаа сурталчлах ажлын хүрээнд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн 16 ярилцлага нийтлэгдсэн" гэв.
Сэтгэгдэл үлдээх