Чуулган: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар болжээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 96 санал байна.
Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Гишүүдп хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
Сэтгэгдэл үлдээх