Ч.Болортуяа: Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх ТӨСӨВ БАЙХГҮЙ
Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлтийг ЭМЯ, Засгийн газарт тавиад буй. Цалинг нэмэх боломж байгаа эсэхийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодрууллаа.
Тэрээр "Эрүүл мэндийн салбарын, улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган ажилчдын нэг удаагийн урамшуулал 2 сая төгрөг, улаан бүсэд ажиллаагүй ч 1 сая төгрөгийг урамшуулал олгох төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хэлэлцэгдэж байна. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хувьд ЭМДСангийн шинэчилсэн өөрчлөлтөөр 50 хүртэлх хувиар цалингаа нэмэгдүүлэх боломжтой. Харин яг өнөөдөр эмч нарын цалинг 2 дахин нэмэх боломж 2021 онд байхгүй. Энэ шаардлагын дагуу 1,1 их наяд төгрөг хэрэгтэй. Тиймээс ЭМ-ийн сайд, холбогдох байгууллагууд эмч нартай уулзаж тодорхой хэмжээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан талаар мэдээлсэн. Засгийн газар эмч нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах болно. Өчигдрөөс эхлэн эмч нар, ажилтнуудынхаа цалинг ЭМДСангаар дамжуулан тодорхой хэмжээнд нэмэх боломжтой талаараа зарим эмнэлгийг удирдлагууд мэдэгдсэн байсан" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх