Цэс Close

Ч.Лодойсамбуу: Нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах үндэслэлтэй гэж үзэж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр: Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандан гаргалаа. Миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр:

  • Хүний эрх, эрх чөлөө алдагдсан,
  • Өвлийн морин уралдааныг хориглосон Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн,
  • Амь насаа алдсан иргэдийн нэр төрийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг бусдын нэр төрд халдсан зэргээр хязгаарлах байдал даамжирсан,
  • Шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг удаа дараа алдагдуулсан,
  • Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилж байна,
  • Хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болголоо,
  • Татварын бодлого оновчгүй, улмаар татвар төлдөггүй хэсэг хождог тогтолцоо бий болсон.

Тиймээс ардчилсан тогтолцоог хамгаалж, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Гишүүд маань нам харгалзахгүйгээр Монголын ардчилал, Монголын хамгийн үнэт зүйлийн төлөө нэгдэнэ гэж итгэж байна, нэгдээсэй гэж уриалж байна. Ж.Баярмаа гишүүн нэгдэхээ илэрхийлсэн, ингээд хоёр УИХ-ын гишүүн боллоо. Ерөнхий сайд юу ч хийж болно гэж тооцож байгаа. Гэхдээ энэ боломжгүйг тэр залуу нэг бүтэн ном уншсан бол мэдэж байх ёстой. Жагсаж болохгүй, утсаар ярьж болохгүй, хүнтэй уулзаж болохгүй, тийм л нөхцөл бүрдчихсэн байна. Би сэтгүүлч байхдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дарамтад янз, янзаар өртөж байсан гэдгийг хэлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах