Цэс Close

Ч.Сайханбилэг: Х.Баттулга Оюу толгой төслөөр дамжсан гуравдагч хөршийн бодлогыг үгүй хийж, хоёр хөршид уг төслийг өгөх гэж байна

https://www.facebook.com/100431905233179/videos/1055976344912310

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ Оюу толгой төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын талаарх өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр... Төрийн нэр ашиглан баривчилж шоронд хатааж, тэнд нь хувиараа ална гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргүүлэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Холбогдох хууль байтгуай Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд 3 хоногийн сошиалын сэвэлт болоод мартагдах учиргүй. Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюу толгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Өнөөдөр УИХ, Засгийн газрын дундуур энэ асуудалд шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдэхгүй бүтэхгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг ахин ялагдуулах юм.гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах