Цэс Close

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын экспортын гол түүхий эд зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар байна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг эцэслэн гаргалаа. Эдийн засаг 2022 онд 4.8 хувь болж өссөн байна. 2020 онд Монгол Улсын эдийн 4.6 хувиар унаж, 2021 онд 1.6 хувиар өссөн. 2022 оны тухайд цар тахлын өмнөх буюу 2019 онтой хувьцуулбал 1.6 хувийн илүү өсөлттэй байна. Цар тахлын болон дайны хүндрэлийг 2022 онд давж гарч чадлаа гэдгийг онцолж хэлмээр байна. ДНБ-ий 52.9 их наяд төгрөгт хүрсэн. Хэдхэн жилийн өмнө энэ хэмжээ 40 их наяд байсан.

2023 онд эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч ирнэ.

Нэгдүгээрт, Монгол Улсын экспортын гол түүхий эд зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар байна.

Хоёрдугаарт, сар орчмын дараа Оюутолгойн гүний уурхай тогтмол олборлолт руугаа шилжинэ. Энэ бүхнийг үндэслэн 2023 оны эдийн засгийн өсөлтийг 2022 оноос илүү байна гэж төлөвлөж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах