Цэс Close

Ч.Өнөрбаяр: УИХ-ын гишүүдийн тоо бодлогийнхоо түвшинд 60:40 харьцаатай байх нь зүйтэй

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр "АН-ын ҮБХ зөвлөлдөх уулзалт хийсэн. Энэ уулзалтаараа бид 76 гишүүнийг 152 болгоно гэдэг дэндүү олон юм аа гэх асуудлыг ярьсан. Тодорхой түвшинд холимог тогтолцоо байх нь зөв. Хэрвээ 76 засаг захиргаа нэгжийн төлөөлөл хийгээд болно гэж ярьж байгаа бол бодлогынхоо түвшинд 60:40 харьцаатай байх нь зүйтэй. 60 хувь нь тойргоос буюу орон нутгийн төлөөлөл, дүүргийн төлөөлөл байна. 40 хувь нь үндэсний хэмжээний бодлого ярьдаг хэсэг нь орж ирэх нь зөв зүйтэй. Монгол Улс 2 танхимтай парламенттай Герман шиг байх юм бол энэ харилцааг өөрөөр ярьж болно. Нэг танхимтай парламентийн хувьд бол төлөөлдөг талаасаа 60 хувийг орон нутгийн төлөөллөөс тойргоос сонгодог нь зарчмийн хувьд зөв гэсэн байр суурьтай. 50:50 гэчихээр сонгуулийн үр дүнгээр Засгийн газрыг байгуулахад зовлон гарах юм билээ. Аль нэг нь олонх болж чадахгүй. Засаг байгуулахад хүндрэл үүсээд энэ нь өөрөө магадгүй сонгуулийн дараа Үндсэн хуулийн шинэ хямрал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Үндсэн хуулиа өөрчлөөд сайн сайхан болно гэтэл Засгийн газраа ч байгуулж чадахгүй хэмжээнд орчихлоо гэх асуудал үүсэх магадлалтай. Харилцааны тэнцвэрийн зарчимд 60:40 байх нь аль нэг нам нь бусад намууддаа санал тавих байдлаар Засгийн газрын эмхлэн байгуулахад бодит бололцоо гарах юм байна гэсэн тооцоо судалгаа хийгдсэн" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах