Цэс Close

Шатахуун түгээх станцуудад эко нүхэн жорлонгийн шинэчлэлийг ажлыг хийж байна

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 8 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс өмнө байгуулах" тухай албан даалгаврын хүрээнд Номин Ойл ХХК дараах цэгүүдэд байрших Шатахуун түгээх станцуудад эко нүхэн жорлонгийн шинэчлэлийг ажлыг хийгээд байна.
✅Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ногоон Зоорийн гудамжны нутаг дэвсгэрт тодруулбал Ургах наран хорооллын замын эсрэг талын шатахуун түгээх станц;
✅Сүхбаатар дүүрэг 14-р хороо, хандгайт 16 шатахуун түгээх станц;
✅СХД, 22-р хороо, Толгойт өртөөний баруун талын шатахуун түгээх станц;
✅Сонгино хайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр Толгойт /18101/ тоот хаяг шатахуун түгээх станц

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах