Цэс Close

Шварценеггер Конаны илдийг атгаж, Трампыг АНУ-ын хамгийн муу Ерөнхийлөгч гэв

[cmsmasters_row data_shortcode_id="afojmkec8l" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="r9qvnq3pp8" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="2tby6fvub" animation_delay="0"]

Арнольд Шварценеггер видео бичлэгээр олон нийтэд хандлаа. Тэрбээр бичлэгтээ Дональд Трамп болон түүний хамсаатнууд Конгрессийн ордныг эзлэн авсаныг буруутган шүүмжилсэн байна.

Калифорни мужийн амбан захирагчийн албыг хашиж явсан Шварценеггер Конгрессийн ордныг эзэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн явдлыг 1938 оны Болор шөнөтэй зүйрлэж, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан улстөрчдөд хариуцлага тооцохыг шаардлаа.

Болор шөнө гэдэг нь 1938 онд Герман болон Австрийн нутаг дэвсгэрт еврейчүүдийн эзэмшлийн дэлгүүр, байр руу бүлэг этгээдүүд халдахад цагдаа нар огт саад хийлгүй зам тавьж өгсөнөөр эвдэн сүйтгэх боломжийг олгосон явдал юм.

Шварценеггер өөрөө Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хоёр жилийн дараа Австрид төрсөн хүн. Тиймээс ч Трампын талын хэт барууны үзэлтнүүдийг нацистуудтай харьцуулан зүйрлэж, ардчиллын үндсэн дээр буй болсон эх орны үндсэн зарчмыг алдагдуулж байна хэмээн буруутгажээ.

“Бага өсвөр насанд маань миний эргэн тойронд “эвдэрч”, уур хилэндээ “шатаж”, архинд орсон эрчүүд маш олон байлаа. Тэд дэлхийн түүхэн дэх хамгийн хэрцгий, хамгийн шударга бус дэглэмийн гар хөл болсондоо сэтгэлдээ шаналж, өөрсдийгөө буруутгасан юм. Хэдийгээр тэд бүгдээрээ еврейчүүдийг үзэн ядагч нацистууд биш ч гэлээ тэр дэглэмийн нэг эд эс, хэрэгжүүлэгчид болсноо мэдэрч, түүнтэйгээ эвлэрье гээд эвлэрч чадахгүй, эвлэрэхгүй байя гэхэд эвлэрэхээс аргагүй зүйлийг хийчихсэн хүмүүс байсан” хэмээн Шварценеггер өгүүлжээ.

Аавынх нь насны эрчүүд гэртээ үргэлж согтуу хөлчүү ирж, гэр бүл, хүүхдэдээ уур хилэнгээ гаргаж, агсам тавьж, гар далайдаг байсныг дурьдсан байна. Энэ нь Гитлерийн дэлгэмээс үлдэж хоцорсон уур хилэн байсан гэжээ. Хэдийгээр АНУ тийм байдалд хүрэхгүй байж болох боловч Трампын үйлдэл, өдөөн турхиралтыг үйл ойшоох, зөвтгөх ёсгүй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

“Шударга сонгуулийн дүнг Ерөнхийлөгч Трамп цуцлахыг хүслээ. Тэр худал хуурмаг үгсээрээ хүмүүсийг төөрөгдүүлж, төрийн эргэлтэд өдөөн турхирлаа. Миний аав, мөн аавын минь үеийн эрчүүд худал хуурмагт төөрөлдөн, алдаж явсантай адилхан санагдлаа. Трамп бол бүтэлгүй лидер. Түүнийг АНУ-ын хамгийн муу Ерөнхийлөгч гэдгээр нь түүхэнд дурсах болно” хэмээн Шварценеггер өгүүлсэн байна.

Үгийнхээ төгсгөлд Шварценеггер хайртай улс орон нь хуучин хэвэндээ эргэж орно гэж итгэж буйгаа мэдэгдээд, Жо Байдэнийг дэмжиж, харин ийм аймшигтай цэг дээр аваачсан хүмүүсийн худал хуурмаг үгэнд автахгүй байхыг уриалжээ. Үүнийхээ дараагаар зэрлэг Конаны илдийг гартаа атган ардчилалтай зүйрлэхдээ цавчих тусам улам бат бөх болдог хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Дональд Трампын талынхан АНУ-ын Конгрессийн ордныг эзлэн авсан. Тэдэнд цагдаа нар бараг саад хийгээгүй бөгөөд Жо Байдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай Конгрессийн хурлыг тасалдуулсан юм. Дараа нь булаан эзлэгсдийг ордноос хөөн гаргасан ч мөргөлдөөн болж, хэд хэдэн хүн амь үрэгдсэн билээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text] [/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах