Шенгений визийн журамд оруулсан өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ
Шенгений визийн журамд оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам төлөөлөн олгодог Шенгений оронд Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар /Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани/90-ээс доош хоног зорчих визийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210 хаягт байрлах DHL-ийн байр буюу VFS Global Mongolia компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна.
Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90-ээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой ажээ.
Түүнчлэн визийн зарим хураамж нэмэгдсэн байна.
Визийн хураамж:
Өмнө нь | 2020-02-02-ноос | |
Визийн хураамж /12-оос дээш насны иргэд/ | 60 евро | 80 евро |
Визийн хураамж /6- 12 насны иргэд/ | 35 евро | 40 евро |
Визийн хураамж /0- 6 насны иргэд/ | хураамжгүй | хураамжгүй |
Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж | 19.6 евро | 19.6 евро |
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх