Цэс Close

Шилэн ЦОГОО: УИХ-ын гишүүдийн зөвлөх туслахууд яагаад ТББ-уудын эзэд байдаг вэ?

Сошиал орчинд шилэн Цогоо хэмээн танигдсан Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн фейсбүүк хуудсаараа улс төрчид болон төрийн томоохон компаниудын тухай баримт пактуудыг дэлгэдэг. Тэрбээр энэ удаад УИХ-ын гишүүдийн зөвлөх туслахууд яагаад олон ТББ-уудын эзэд байдаг вэ? гэдэг асуултын хүрээнд УИХ-ын тамгийн газраас мөнгө авсан ТББ-уудыг заримыг дэлгэжээ. УИХ-ын Тамгын газраас :

-Нямсамбуу ТББ-57сая

-Гоё Монголын Төлөө ТББ-80сая-Соёлын Дархлаа ТББ-24,6сая

-Хүний эрхийн индэр ТББ-10сая

-Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төв-10сая

-Нямсамбуу ТББ-22сая-Монголын Парламентийн зөвлөхүүдийн холбоо ТББ-30сая-Монголын өсвөр үеийн бие бялдарын хүмүүжлийг олгох холбоо

-7,9сая- Имижлоги сургалт судалгааны төв-30сая- Нямсамбуу ТББ-70сая

- Нийгмийн маркетингийн бодлого судалгааны хүрээлэн ТББ-50сая

- Сувдан хэлхээ хөгжил-20сая- Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-47,5сая- Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-90сая

- Шагайн харвааны холбоо ТББ-6,1сая-Мэргэжлийн тэнцвэрт мэдээлэл ТББ-10сая

-Эрх зүй стратегийн төв ТББ-11,2сая-Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45сая

-Сайн зөвөлгөө ТББ-20,5сая-Соёл гэрээрлийг дэмжих сан-20сая

-Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45сая -Сайн зөвөлгөө ТББ-20,5сая

-Соёл гэрээрлийг дэмжих сан-20сая гэх мэтчлэн хэдэн зуун ТББ асар их хэмжээний мөнгө авчээ.

УИХ-ын Тамгын газрын Шилэн дансыг үзэж байна. Маш олон бүүр арай хэтэрхий олон ТББ-уудтай гэрээ хийж түүнийхээ төлбөр болгон асар их хэмжээний (тоолох аргагүй их байнаа) төгрөгийг шилжүүлсэн байна.Мэдээж ТББ-уудын ард хүн л байгаа. УИХ-ын Тамгын газрын энэ их мөнгө бол татвар төлөгч та бидний мөнгө юм.

Миний хардлага

Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн туслах зөвлөхүүд гэж их том улсууд гарч ирсэн бөгөөд тэдний хийдэг зүйлсийг ерөнхийдөө олчих шиг боллоо. Мэдээж эзэндээ энэ их мөнгийг өгөх нь ойлгомжтой бөгөөд зүгээр л могойд барьдаг моднууд байждээ л гэсэн бодол төрж байна.Намайг УИХ-ын бүлэгт ажиллаж байхад Шилэн дансны тухай хууль анх гарсан бөгөөд түүнээс хойш байдал их өөрчлөгдсөн байна.УИХ мөрдөн шалгах, хянах эрх мэдэлтэй авч тэднийг тэгээд хэн хянах болж байна. Удахгүй энэ олон ТББ-уудын эздийг хэн хэний зөвлөх туслахууд болохыг нь зарлах болно. гэж мэдээлжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах