Шинжлэх ухаанаар нотлогдсон "Хамгийн аз жаргалтай хүн"

Жинхэнэ аз жаргалын мөн чанар, туршлагыг дэлхий хараахан бүрэн ойлгож амжаагүй байна. Зарим хүмүүсийн хувьд аз жаргал гэдэг нь өндөр цалинтай ажил, маш их өмч хөрөнгөтэй байх бол нөгөө хэсэг хүмүүсийн хувьд амьдралынхаа ханиа олох, дэлхийг тойрон аялах байдаг. Гэвч шинжлэх ухаанд “Хамгийн аз жаргалтай хүн” гэгддэг Маттью Рикардын амьдралын хэв маяг, аз жаргалын шалтгаан нь ихэнх хүмүүсээс тэс ондоо.
Өнөөдөр Францын зохиолч, гэрэл зурагчин, орчуулагч, Буддын шашны лам Рикард нь 53 жилийн өмнө эсийн генетик судлалын карьераа орхиж, сүм хийдийн амьдралаар амьдарч эхэлжээ. Түүнээс хойш тэрбээр олон улсын бестселлер номын зохиолч болж, дэлхийн янз бүрийн платформ дээр илтгэлээ тавьдаг болсон. Мөн тэрбээр "Beyond the Self”, “The Guide to Developing Life’s Most Important Skill” тэргүүтэй номнуудаараа альтруизм(бусдыг нэн түргүүнд тавих үзэл), аз жаргалын тухай сургадаг.
Рикард нь шинжлэх ухаанаар нотлогдсон "Хамгийн аз жаргалтай хүн" гэж нэрлэгддэг. Висконсины их сургуулийн мэдрэлийн судлаачдын баг Рикардыг гүн бясалгал хийж байх үед тархийг нь судалж үзэхэд түүхэнд байгаагүй хамгийн өндөр, хэжигдэхүйц аз жаргалтай байдлыг олж илрүүлжээ. Судалгаа 12 жилийн туршид үргэлжилсэн байдаг.
2004 онд хийгдсэн тус судалгаагаар гамма долгионы урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинг харуулсан бөгөөд тухайн гамма долгион нь төвлөрөл, ухамсар, суралцахуй ялангуяа гүнзгий түвшны сайн сайхан байдалтай холбогдсон байсан гэж “The Guardian” мэдээлжээ. Түүний хийсэн бясалгал нь түүний тархины эерэг сэтгэл хөдлөлтэй холбоотой хэсгийг мөн идэвхжүүлсэн байна.
Түүний аз жаргалын тухай илтгэлийг доорх бичлэгнээс сонирхоно нь уу.
Эх сурвалж: The Guardian, News Bytes
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх