Шинэ Засгийн газрын анхны хурлаар төсөв тодотгох асуудлыг хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнээ өчигдөр УИХ-ын чуулганд танилцуулж, шинэ сайд нар тангаргаа өргөсөн билээ.
Танхим 19 сайдтай бөгөөд 10 нь хуучин Засгийн газарт ажиллаж байсан сайд нар юм. Шинэ Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр 12:00 цагт эхлэх бөгөөд тэд хуралдаанаар төсөв тодотгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Одоогоор яамдад тамга хүлээлцэх ажил үргэлжилж буй аж.
Сэтгэгдэл үлдээх