Цэс Close

Ши Жиньпин: Орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь Хятадын ард түмний цуцашгүй эрэл хайгуул байсан

БНХАУ-ын Шанхай хотоос NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа мэдээлж байна. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхай хотод болж байгаа "Хятад маягийн шинэчлэл ба дэлхий" лантинг форумд баяр хүргэж захидал илгээлээ.

Түүний захидлыг Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган форумын нээлтийн ёслол дээр уншиж танилцуулсан юм.

Ши Жиньпин захидалдаа, орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь Хятадын ард түмний цуцашгүй эрэл хайгуул байсан. Энэ нь мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн нийтлэг эрмэлзэл билээ. Аливаа улс орон шинэчлэлийн замаар явахдаа ерөнхий хуулийг дагаж мөрдөхөөс гадна өөрийн бодит байдалд нийцсэн, өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Хятадын Коммунист нам нь улсынхаа олон үндэстэн, ард түмнийг нэгтгэж, удирдан дагуулж, урт хугацааны шаргуу эрэл хайгуулын эцэст Хятадын үндэстний нөхцөлд тохирсон хөгжлийн замыг олж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтыг бүх талаар ахиулж байна. БНХАУ дэлхийн бусад оронтой хамтран Хятад маягийн шинэчлэлээр дэлхийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулж, хүн төрөлхтөнд орчин үеийн хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог сайжруулахад шинэ загвар үзүүлж, хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулахад бэлэн байна гэжээ.

"Хятад маягийн шинэчлэл ба дэлхий" лантинг форумыг Хятадын Олон нийтийн дипломатын нийгэмлэг, Хятадын Ардын Гадаад харилцааны хүрээлэн, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 80 орчим орны засгийн газар, судалгааны төв, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах