Цэс Close

Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийнэ

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийнэ хэмээн тус улсын ГХЯ-наас мэдэгдлээ.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбиний мэдээлж байгаагаар, айлчлалын хүрээнд ОХУ болон БНХАУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах урьдчилсан товтой байгаа аж.

Мөн "Хятад улс Украины хямралын асуудлаар бодитой, шударга байр суурь баримталж, энх тайвны төлөөх яриа хэлэлцээг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэх болно" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн АНУ тэргүүтэй орнууд энэхүү айдчдадын үеэр Хятад улс ОХУ-д "цэргийн тусламж" үзүүлж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж улмаар айлчлалыг сайтар ажиглах талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Ван Вэньбин, 'Хятад улс цэргийн бүтээгдэхүүний экспортод ухаалгаар, хариуцлагатай хандаж, зохих хууль дүрэм журмын дагуу давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортод хяналт тавьсаар ирсэн. Үүгээр зогсохгүй бид олон улсын хууль тогтоомжид ямар ч үндэслэлгүй, Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй, нэг талын хориг арга хэмжээг үргэлж эсэргүүцсээр ирсэн' гэжээ.

Сануулахад, БНХАУ өнгөрсөн сард Орос, Украин хоёрыг яриа хэлэлцээ эхлүүлж, гал зогсоох иж бүрэн тохиролцоонд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхийг бүх улс орнуудад хандаж уриалсан “Энхийн төлөвлөгөө” танилцуулж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах