Цэс Close

Ши Жиньпин намуудыг ард түмнээ нэгдүгээрт тавьж, шинэчлэлийг хүн төвтэй болгохыг уриалав

Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн улс орны улс төрийн намуудын удирдлагуудтай цахим уулзалтыг Энэ сарын 15-ны өдөр зохион байгуулсан.  Цахим уулзалтад "Шинэчлэлийн зам: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага" сэдвээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьжээ.
Ши Жиньпин илтгэлдээ өнөөгийн ертөнцөд олон сорилт, хямралууд хоорондоо уялдаа холбоотой болж, хүн төрөлхтний шинэчлэлийн үйл явц дахин түүхийн уулзварт хүрлээ.
Улс төрийн намууд шинэчлэлийн үйл явцыг удирдан чиглүүлж, хөдөлгөгч чухал хүчний хувьд “Бидэнд ямар шинэчлэл хэрэгтэй вэ, түүнд хэрхэн хүрэх вэ” гэсэн асуултад хариулах үүрэгтэй. Тиймээс улс төрийн намуудыг ард түмнээ нэгдүгээрт тавьж, шинэчлэлийг хүн төвтэй болгохыг уриалжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах