Цэс Close

Ши Жиньпин Филиппиний Ерөнхийлөгч асан Дутертетэй уулзжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Филиппиний Ерөнхийлөгч асан Дутертетэй уулзжээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин Филиппиний Ерөнхийлөгч асан Дутертед хандан "Та Филиппиний ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ард түмэн, түүхийн өмнө хариуцлагатай байр сууриар хандсаны дагуу Хятад улстай харилцаагаа сайжруулах стратегийн сонголт хийж, Хятад Филиппиний харилцаа сэргэж чадсан төдийгүй зөв замдаа буцан орж, эрчимтэй хөгжсөн учир, хоёр орны найрсаг харилцаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Хятад, Филиппин хоёр бол Азийн хөгжиж буй орнууд бөгөөд хоёр орны хөгжил нь сайн хөршийн найрсаг орчин, мөн харилцан ашигтайгаар хамтран ажилласан Азийн гэр бүлээс үндэс суурьтай юм. Хятад улс найрсаг дотно, чин үнэнч, харилцан ашигтай, багтаамжтай байх зэрэг хөршийн дипломат харилцааны үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөршүүдтэйгээ найрамдал, түншлэлийн харилцаа тогтоохыг үргэлж баримталсаар ирсэн юм. Хятад Филиппиний харилцааг Хятад улс чухалчилж ирсэн бөгөөд Филиппинтэй хамтаар Хятад Филиппиний харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулахад бэлэн байна. Та цаашид ч хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Үүний хариу болгож Дутерте, Хятад улс Филиппиний эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй дэмжлэг үзүүлж, ялангуяа цар тахлын эсрэг тэмцэлд өгөөмөр тусламж үзүүлсэнд талархаж байна. Филиппин, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд мөн ч Филиппиний ард түмний олонхийн хүсэл юм. Би Филиппин, Хятад хоёр орны найрамдлыг ахиулах талаар үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Кастро

эх сурвалж: reuters.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах