Цэс Close

ШУУРХАЙ: УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагаас эхэлж, Ерөнхий сайд ЗГ-ын бүрэлдэхүүнээ танилцуулахаар болжээ

Өнгөрсөн баасан гарагт томилогдсон Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнээ үндсэндээ зурж дуусжээ. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 16.00 цагаас эхлэхээр зарлагджээ. Гэхдээ үүний өмнө УИХ дахь Монгол Ардын намын бүлэг хуралдах аж.

УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж, хэлэлцэх юм байна. Одоогийн байдлаар Засгийн газрын бүрэлдэхүүн дараах байдлаар зурагджээ.

ХУУЧИН САЙДУУД 

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.БЯМБАЦОГТ
  • Тэргүүн Шадар сайдаар Н.УЧРАЛ
  • Шадар сайд Т.ДОРЖХАНД 
  • Гадаад харилцааны сайдаар Б.БАТЦЭЦЭГ
  • Сангийн сайд Б.ЖАВХЛАН
  • Эрчим хүчний сайдаар Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  • Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.ДЭЛГЭРСАЙХАН
  • Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Ж.ЭНХБАЯР

ШИНЭ САЙДУУД

  • Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.НОМТОЙБАЯР
  • Барилга хот байгуулалтын сайдаар Э.БАТ-АМГАЛАН
  • Батлан хамгаалахын сайдаар Д.БАТЛУТ
  • Эрүүл мэндийн сайдаар Ж.ЧИНБҮРЭН
  • Аж үйлдвэрийн сайдаар Г.ДАМДИННЯМ
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Э.БАТШУГАР
  • ХЗДХ-ийн сайдаар Л.МӨНХБААТАР
  • Соёл спорт, аялал жуучлалын сайдаар Ч.УНДРАМ
  • Боловсролын сайдаар П.ГАНЗОРИГ
  • Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Т.АУБАКИР
  • Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Б.БАТБААТАР

Энэ бол урьдчилсан төлөвлөгөө бөгөөд одоогийн байдлаар ХҮН намаас Засгийн газарт хамтрах саналыг дэмжсэн бол ИЗНН, Үндэсний эвсэл одоогоор хариу өгөөгүй байгаа аж.

Тэрбээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байхаар болжээ. Гэхдээ яамгүй сайд нар буюу үндэсний хороодын дарга нарыг цомхотгохоор болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах