ШШГЕГ: Төрийн дээд одон медалиар шагнууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өглөө.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”- гоор Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Р.Сарантуяа, Архангай аймаг дахь ШШГГ-ын дарга, хурандаа Д.Тулга, 421 дүгээр нээлттэй хорих ангийн ахмад ажилтан Б.Норов нарын 6 алба хаагч, “Цэргийн гавьяаны одон”-гоор Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Оюунцэцэг, Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч, хошууч Л.Оюунчимэг нарын 22 алба хаагч, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Архангай аймаг дахь ШШГГ-ын ахмад ажилтан Б.Байгал, “Цэргийн хүндэт” медалиар Санхүү үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын тайлан нэгтгэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа З.Оюундалай, Хяналт шалгалтын газрын хяналт шалгалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ш.Нямсүрэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэцэцэг, нарын 67 алба хаагч, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар “Хэрэмт цамхаг” УТҮГ-ын Харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбат, Төв аймаг дахь ШШГГ-ын жолооч Г.Баасанжав нар шагнагдлаа.
Сэтгэгдэл үлдээх