Цэс Close

ШШГЕГ: “Цахим өдөрлөг” зохион байгууллаа

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ жил “Коронавирус” цар тахлын улмаас “Гэр бүлийн өдөрлөг”-ийг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

Цахим өдөрлөгт тус ангид хүмүүжиж буй 0-16 насны хүүхэдтэй 50 гаруй эхчүүдийг хамруулж  үр хүүхэд, эцэг, эх, төрөл садантай нь уулзуулжээ. Мөн хөдөө орон нутагт оршин суудаг 25, асрамжийн газарт амьдарч буй 7, Улаанбаатар хотоос 26 хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулж баяраа хамтдаа тэмдэглэх боломжыг бүрдүүлсэн байна.

Коронавирусын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан хоригдлын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түр болон удаан хугацааны уулзалтуудыг тодорхой хуваарьт оруулан зохион байгуулж байгаа ч уулзалтаар ирэх боломжгүй хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд, эргэлтээр ирэх боломжгүй гэх мэт олон иргэдийг ар гэрийхэнтэй нь уулзах боломжийг олгосоноороо энэхүү “Цахим өдөрлөг” онцлогтой боллоо.




          Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож хорих ял эдэлж байгаа эмэгтэйчүүд  үр хүүхдийнхээ өсөж бойжсоныг харж, хэрхэн өөрчлөгдсөн, эрүүл мэндийн байдал зэргийг нь бодит байдлаас харж дүгнэх боломж олгож, биеийн болон сэтгэл санааны дэмжлэгийг үзүүлсэн юм.

Цахим өдөрлөгийн үеэр хамтран ажилладаг төрийн бус байгууллагаас хүмүүжигчдэд гарын бэлэг гардуулан өгч баярын мэндчилгээ ирүүлсэн. Цахим уулзалт хийсэн хоригдлуудын сэтгэгдэл өндөр байсан бөгөөд тэдний зүгээс ангийн удирдлага болон цахим уулзалтыг зохион байгууллахад туслаж дэмжсэн алба хаагчдад талархал илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах