Шүүхээс АН-ын тамганы маргааныг даваа гаригт шийднэ
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах торгон мөчид хоёр тийшээ харсан хэвээр байна. Ерөнхийлөгчийн талын буюу О.Цогтгэрэлийн АН-ын сунгаанд нэр дэвшсэн Х.Тэмүүжин, Д.Ганбат нар “Ийм хууль бус сунгаанд оролцохгүй” гэдгээ мэдэгдэж хаалга саваад гарцгаав.
Нэг л нэр дэвшигч АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд явах ёстой учраас хэний тал нь хүчинтэй вэ гэдгээ тодорхой болгохоор хоёр талаас шүүхэд хандаад байгаа.
Хэд хоногийн өмнө Дээд шүүх хуралдаж АН-ын тамгатай, тамгагүй хоёр даргыг бүртгэхээс татгалзаж, буцаасан.
Тэгвэл өнөөдөр АН-ын тамганы асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж, ирэх Даваа гариг хүртэл буюу тавдугаар сарын 3-нийг хүртэл хурлыг хойшлуулжээ. Учир нь Х.Баттулгын талын АН гурван шүүгчээс татгалзсан юм байна.
Тиймээс АН-ынхан хоорондоо ойлголцож, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож амжих эсэх нь өөрсдөөс нь шалтгаалах болоод байна.
Сэтгэгдэл үлдээх