Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Улмаар Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
Түүнийг дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорихоор болжээ.
Сэтгэгдэл үлдээх