Цэс Close

Шүүхээс 2024 оны сонгуульд оролцох МАН, АН, ИЗНН тэргүүтэй улс төрийн 37 намын нэрийг зарлалаа

Улс төрийн намыг бүртгүүлэх (шинээр) өргөдлийг хүлээж авах хугацаа 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ” гэж заасны дагуу улс төрийн намыг бүртгүүлэх өргөдлийг хүлээж авах хугацаа 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болсон байна. Энэ удаагийн намын бүртгэлд улс төрийн дараах намууд бүртгэгджээ.

1 Монгол Ардын нам /МАН/
2 Ардчилсан нам /АН/
3 Монголын Ногоон нам /МНН/
4 Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5 Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6 Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/
7 Эх Орон нам
8 Монголын Либерал нам /МЛН/
9 Бүгд найрамдах нам /БНН/
10 Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам /МЭҮНН/
11 Монголын Социал Демократ Нам
12 Ардтүмний нам /АТН/
13 Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/
14 Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
15 Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
16 Хөгжлийн хөтөлбөр нам
17 Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18 Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
19 ХҮН нам /ХҮН/
20 Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
21 Монгол Консерватив нам /МКН/
22 Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
23 Ард түмний хүч нам
24 Монголын хүний төлөө нам
25 Үнэн ба Зөв нам
26 Зон олны нам /ЗОН/
27 Дэлхийн монголчууд нам (ДМН)
28 Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
29 Их эв нам /ИЭН/
30 Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
31 Миний Монгол нам /ММН/
32 Монгол шинэчлэлт нам /МШН/
33 ШИНЭ нам /ШН/
34 Зүй ёс нам /ЗЁН/
35 Ардчилал шинэчлэлийн нам
36 Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/
37 Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах