Цэс Close

ШӨХТГ-аас дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн чанар, үнийн нөхцөл байдалд шалгалт хийж эхэлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Уг ажил өнөөдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжлэх юм байна. Хяналт шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүдийг хамруулах аж.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллах талаар ШӨХТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах