Цэс Close

Эв нэгдэл, итгэл тэмцэл, шинэ түүхийн агуу их үйлсийг бүтээнэм

Алтан намрын агаар тэнгэр цэлмэгшин налайна. Шаргал нарны мянган цацраг Тянь Аньмэний талбайг гийгүүлж, дэлхийн харц шинэ эриний Хятад оронд төвлөрнө. Хятадын эрх баригч нам болох ХКН-ын XX их хурлын нээлтийн ёслол өчигдөр буюу 10-р сарын 16-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд боллоо. Өчигдөр 09:00 цагийн үед төлөөлөгчид Тянь Аньмэний талбайд хүрч, 96 сая гаруй ХКН-ын гишүүн, 1.4 тэрбум гаруй Хятадын ард түмний хүсэл мөрөөдөл болон хүнд хүсэлтийг дааж, итгэл дүүрэн Ардын Их Хурлын Танхимд оров.

Үдээс өмнө 10:00 цагт сүр жавхаатай төрийн дуулал эгшиглэж, ХКН-ын XХ их хурал ёслол төгөлдөр эхлэв. Нижигнэсэн алга ташилтын дунд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын ХIХ сонгуулийн Төв хорооны нэрийн өмнөөс тайланг их хурал дээр тайлагнав. XX их хурлын 2300 гаруй намын болон тусгай төлөөлөгчид хурлын нээлтэд оролцож, намын бус нөхөд болон холбогдох хүмүүс хуралд ажиглагчаар оролцов.

Тайланд өнгөрсөн таван жилийн ажлын амжилт болон XVIII их хурлаас хойших 10 жилийн өөрчлөлтийг нэгтгэн дүгнэж, шинэ эрин үеийн ХКН-ын эрхэм зорилтыг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл одоогоос эхлэн ХКН-ын гол үүрэг бол улс орныхоо олон үндэстний ард олныг дайчлан орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм.

Өнгөрсөн арван жилд бид нам, ард түмний үйл хэрэгт асар их практик, алс хэтийн түүхэн ач холбогдолтой гурван томоохон үйл явдлыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал:

Нэг. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэсэн

Хоёр. Хятадын онцлогтой социализмын шинэ эринд орсон

Гурав. Ядуурлаас бүрэн ангижирч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах түүхэн үүргийг биелүүлж, нэгдүгээр 100 жилийн тэмцэх зорилтоо биелүүлсэн.

Энэ нь ХКН, Хятадын ард түмний эв нэгдэлтэй тэмцлээр олж ирсэн түүхэн ялалт, мөн Хятадын үндэстний хөгжлийн хуудсанд үлдэх түүхэн чанартай ялалт, дэлхий дахинд асар их үр нөлөө үзүүлсэн үйл явдал юм.

ХКН Хятадын хөгжлийн хос зуун жилийн зорилт дэвшүүлсэн байна. Дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах эхний зуун жилийн зорилтыг өнгөрсөн жил буюу ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоороо биелүүлсэн юм. Тайланд энэ зууны дунд үе буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр орчин үеийн социалист хүчирхэг гүрнийг байгуулах хоёр дахь зуун жилийн зорилтын талаар макро хэтийн төлөв болон тодорхой төлөвлөлт хийсэн. Тайланд дурдахдаа ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах ажлыг эхлүүлэх чухал үе байх болно гэжээ.

ХКН-ын XX хурал 10-р сарын 16-наас 22-ныг хүртэл үргэлжилж, ХIХ сонгуулийн Төв хорооны ажлын тайланг сонсон хэлэлцэж, ХIХ сонгуулийн Төвийн сахилга батыг шалгах хорооны ажлын тайланг хянан хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулсан "ХКН-ын дүрэм"-ийг батлах, ХХ сонгуулийн Төв хороо болон Төвийн сахилга батыг шалгах хороог сонгох болно.

101 жилийн түүхт ХКН нь БНХАУ байгуулагдсанаас өнөөг хүртэл 73 жилийн турш төрийн эрх барьж байна. ХКН-ын төлөөлөгчдийн хурал болон хурлаар сонгосон Намын төв хороо нь ХКН-ын удирдах дээд байгууллага юм. ХКН-ын төлөөлөгчдийн их хурал нь таван жил тутамд нэг болдог.

Улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон юм. ХКН ард түмнээ удирдан улс орноо байгуулж, улс орноо хамгаалж, ард түмнийхээ төлөө үйлчилдэг. Улс орноо засаглахад зарчим бий, ард түмэнд ашигтай байх нь үндэс суурь юм. Ард түмэнд хүртээмжтэй байх нь олон нийтийн төлөө нам байгуулах, ард түмний төлөө засаг барих үндсэн шаардлага юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл бөгөөд энэ нь улс орны орчин үеийн хөгжлийн нийтлэг онцлог шинж төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлог юм.

Бид Хятадын маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулж, шинэ агуу их тэмцлээр шинэ агуу их үйлсийг бүтээж чадна!

эх сурвалж: people.com.cn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах