ЭМДЕГ: Орон нутгийн иргэдэд зөвлөгөө өглөө

СҮХБААТАР АЙМАГ
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Баруун-Урт сумын 1-9 дүгээр багийн багийн дарга нарт эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээллээ хэрхэн шалгах, төлөх заавар, ЭМД-ын ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт өглөө. Гарын авлага, боршур тарааж, иргэдэд түгээх ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
Баян-Өлгий аймгийн ЭМДХ аймгийн төв талбайд ДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Монголын хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын зохион байгуулсан “Хуульчийн про боно өдөр-2025” өдөрлөгт оролцож, даатгуулагч-иргэдэд ЭМД-ын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
ЗАВХАН АЙМАГ
Завхан аймгийн ЭМДХ нь Яруу сумын багийн дарга нарт эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, шимтгэлийн хувь хэмжээний талаар мэдээлэл өгч, малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах, шимтгэл төлөлтийн хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр хамтран ажиллах санал солилцов.
Сэтгэгдэл үлдээх