Цэс Close

ЭМДҮЗ-ийн шинэчилсэн тогтоолыг танилцууллаа

 Дархан-Уул, Говь-Алтай аймаг болон Баянхонгор аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс тухайн орон нутгийн гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн байгууллагын албан хаагчдад ЭМДҮЗ-ийн 2025 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоолуудыг танилцуулах, мэдээлэл өгөх сургалтын зохион байгууллаа.
 Сургалтаар 2025 онд батлагдсан төсвийн хүрээнд гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудыг хэрхэн санхүүжүүлэх болон тогтоолийн шинэчлэлийн хүрээнд тулгамдаж болзошгүй асуудлуудын талаар ярилцаж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.
 Мөн төрийн байгууллагуудын албан хаагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилан таниулж, эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэд хэрхэн хянах боломжтой талаар мэдээлэл өгсөн юм.

May be an image of 6 people and text

May be an image of 5 people, people studying, table and text

May be an image of 7 people, people studying and text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах