Цэс Close

ЭМЯ: Иргэд Вирессол, АстраЗеника, Файзер вакцинаас сонголтоо хийж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.23/ коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 28 цэг ажиллана.

Тодруулбал явуулын найм, суурин 20 цэгт 42 багийн 247 эмч, ажилтан ажиллаж, 3338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй хүмүүс Вирессол, АстраЗеника, Фпайзер вакцины аль нэгийг тариулах боломжтой болсон ба иргэд дархлаажуулалтын цэгүүд дээр очиж эмчид биеэ үзүүлж дээрх гурван вакцины нэгийг тариулж болно гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Одоогоор 18-аас дээш насны 300 гаруй мянган хүн вакцин тариулаагүй үлдсэн байгаа юм. Нэгдүгээр тунгаа тариулсан вакцинаар хоёрдугаар тунгаа тариулна гэдгийг мөн санууллаа.

Нийслэл хотод өчигдөр 5735 иргэнд вакцин хийхээр тооцоолж байв. Гэвч I тунгийн дархлаажуулалтад 1781, II тунд 1944 буюу нийт 3725 иргэн вакцинаа хийлгэжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975240 нь I тунд, 90.3 хувь буюу 860689 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 692 жирэмсэн эх, 16-17 насны 5,827 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах