Цэс Close

ЭМЯ-ны удирдлагууд ЭМДЕГ-т ажиллаж байна

 Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Отгонбаатар, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Туяа, Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Э.Мөнхсүх, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв нар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.
 Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга С.Энхболд тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд сүүлийн хугацаанд гарсан бодит үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.
 Үргэлжлүүлэн эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, сангийн тогтвортой байдал, цаг үеийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гарц шийдлийг ярилцаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах