Цэс Close

Энди Муррэй Парисын олимпийн дараа зодог тайлна

Мэргэжлийн теннисчин Энди Муррей Парисын олимпийн дараа зодог тайлах бөгөөд энэ нь түүний сүүлийн тэмцээн хэмээн мэдэгджээ.

Өдгөө 37 настай, их дуулга тэмцээний гурван удаагийн аварга тэрбээр тав дахь наадамдаа оролцох бөгөөд олимпийн ганцаарчилсан төрөлд хоёр алтан медаль хүртсэн түүхэн дэх цор ганц хүн юм.

Тэрбээр ‘’Сүүлчийн теннисийн тэмцээндээ оролцохоор Парист ирсэн бөгөөд ахин багийнхаа төлөө өрсөлдөх гэж байгаадаа туйлын баяртай байна’’ хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бол түүний ээж Жүди өөрийн Х хуудастаа “5 дахь Олимп. Сүүлийн тэмцээн” хэмээн нийтэлсэн байна.

Энди Муррэйн гайхалтай амжилтуудаас дурдвал: гурван удаа Гранд Слам, хоёр Wimbledon, нэг АНУ-ын нээлттэй тэмцээнд, Олимпоос хоёр алт, 2016 оны ATP финалын аварга, 14 Мастер 1000 түрүү, жилийн эцсийн дэлхийн 1-р байрыг тус тус эзэлж байжээ.

Бэлтгэсэн: О.Янжинлхам

эх сурвалж: CNN.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах