Цэс Close

Энэтхэгийн Ганга мөрнөөс олон тооны цогцос олджээ

Энэтхэгийн  Ганга мөрнөөс коронавирусний халдварын улмаас нас барсан байж болзошгүй олон хүний цогцос илрүүлсэн талаар bbc агентлаг мэдээллээ. 

Нэг дор ийм олон цогцос олдсон нь нэгдүгээрт тус улсад коронавирусний улмаас мянга мянган хүн нас барж байгаа, хоёрдугаарт тус улсад цогцос чандарлах үйл явц ядууст хэтэрхий үнэтэй тусдагтай холбоотой болов уу? хэмээн таамаглажээ.

Тус мөрнөөс олдсон цогцоснуудын ихэнх нь шинэхэн цогцос байсан бөгөөд иргэд энэ асуудалд яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газраасаа хүссэн байна.

Үүнтэй холбогдуулан Буксар тойргийн шүүгч Аман Самир индиузмийн уламжлалт аргаар цогцсыг чандарлалгүй хаясан хүмүүст хатуу хариуцлага тооцно гэж мэдэгджээ. Уламжлалт ёсоор цогцсыг шатааснаар гал талийгаачийг тэнгэрт хүргэж, тэндээ шинэ төрлийг олдог гэдэгт Энэтхэгчүүд итгэдэг бөгөөд чандарласны дараа үнсийг ариун дагшин Ганга мөрөнд өргөдөг аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 366,161 хүнээс коронавирусний халдвар илэрсэн бол халдварын улмаас 3754 хүн нас баржээ. Ингэснээр Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нийт 246,116 хүн амь насаа алдсан байна.  

Эх сурвалж: bbc.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах