Цэс Close

Энэ оны зургаадугаар сараас хойш Хөвсгөл нуурт живсэн зургаан тээврийн хэрэгсэл, техникийг гаргажээ

Энэ оны зургаадугаар сараас хойш Хөвсгөл нуурт живсэн зургаан тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргажээ.

Тодруулбал Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит трактор

Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2,500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашин

Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн чиргүүл

Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тонны шатахуун тээврийн автомашин

1981 онд живсэн 74 метрийн гүнээс ЗИЛ-130 автомашиныг гаргасан байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тонн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албатай хамтран нотолгоо үйлдэж, холбогдох дүрэм, зааврын дагуу устгах ажлыг зохион байгууллаа.

Татан гаргах ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн ОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад,  Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангиудын алба хаагчид томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

Татан гаргах ажиллагаанд ашиглагдах фермийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх  инженерүүд зохион бүтээж өөрсдөө хийсэн бөгөөд эрдэмтэн, судлаач болон цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого, төлөвлөгөө, технологийн картын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 6 техник хэрэгслийг татан гаргалаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх газар орон дээр нь ажиллаж, татан гаргах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах