Цэс Close

Энэ сарын 16-нд АН шинэ даргаа сонгоно

АН-ын Их хурал энэ сарын 16-ны өдөр товлогджээ. Энэ удаагийн хурлаар намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, намын даргыг сонгох юм байна. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа тус намын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа.

Намын их хурлын тов зарлагдснаар намын даргад нэр дэвшигчид хүсэлтээ өгч эхэлжээ. Одоогоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ШИНЭ намын дэд дарга Л.Болд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин зэрг хүмүүс хүсэлтээ өгсөн тухай зарим эх сурвалжууд мэдээллээ.

УИХ болон орон нутгийн сонгуульд дарааллан өвдөг шороодсон АН-ын нэр хүнд олон нийт гэлтгүй идэвхтэн гишүүдийн дунд унасан. Унасан нэр хүндийг хэн, хэрхэн дээш татаж АН-ын шинэчлэж чадах вэ гэсэн асуулт хариултаа хүлээж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах