Цэс Close

“Эрдэнэс силвер ресурс” компанийн хэрэгжүүлж буй "MERIT" төсөл гэж юу вэ?

“Эрдэнэс силвер ресурс” компани үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, уурхай нь хаалтаа хийх болоогүй ч нөхөн сэргээлтдээ анхаарч эхэлжээ. Улмаар Канад улсын санхүүжилттэй MERIT төслийг хэрэгжүүлж байна.

MERIT төсөл гэж юу вэ?

  • MERIT төсөл уурхайн амьдралын мөчлөгийн бүх үе шатанд хайгуулаас эхлэн нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагааны хэрэгжилт, үр ашгийн төлөөх хамтын үүрэг хариуцлагыг дэмжин ажилладаг. Салхитын уурхайн Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл нь салбарын хууль, эрхзүйн зохицуулалтыг сайжруулахад ахиц дэвшил авчрах MERIT төслийн томоохон санаачилга юм.
  • Жишиг төслийн хүрээг Олон Улсын Уул Уурхай, Металлын Зөвлөлөөс эрхлэн гаргасан “Уурхайн хаалтын нэгдсэн удирдамж” (2019) гарын авлага, Канад улсын сайн туршлагаас тусган тодорхойлсон.
  • Канадын техникийн зөвлөхүүд чадавх бэхжүүлэх сургалт үе шаттай явуулснаар төслийн үндэсний зөвлөхүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлээд зогсохгүй ашигт малтмалын ашиглалтад хяналт тавих Монголын төрийн байгууллагуудын чадамж нэмэгдэнэ. Чадавх бэхжүүлснээр цаашид уул уурхайн төслүүд шинжлэх ухааны үндэслэлтэй, техникийн оновчтой шийдэлтэйгээр хэрэгжихэд үлэмж тустай.
  • ТЭЗҮ боловсруулахаас эхлээд төслийн бүх үе шатанд гол оролцогч талуудыг татан оролцуулах нь талуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөвшилцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн орон нутгийн иргэдийн сэтгэл зовнисон асуудал, хүлээлтийг уул уурхайн компанид ойлгуулдаг давуу талтай.
  • Уурхайн хаалтын төлөвлөгөөний явцын талаар орон нутгийн ард иргэд, малчдад мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг нарийн төлөвлөж, зохион байгуулсан. Ингэснээр олборлогч компани нутгийн иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, төсөл амжилттай хэрэгжих бас нэгэн хүчин зүйл болов.
  • Уурхайн хаалтын төлөвлөгөөг ТЭЗҮ боловсруулах үйл явцад тусгаснаар уул уурхайн компаниуд хаалтын өртөг зардлыг хуульд заасны дагуу төсөвлөж, төлөвлөх нөхцлийг бүрдүүлдэг.
  • Эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгож, стандартчилснаар хайгуул, бүтээн байгуулалт, олборлох үйл ажиллагаанд хамаарах зохицуулалтын эрсдэлийг бууруулна. Оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагааны ил тод, шударга байдал нь олборлох үйл ажиллагаа явагдаж буй орон нутагт хууль ёсоор үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.
  • Монгол улс уул уурхайн хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчдэд боломж олгож буй. Салхитын уурхайн Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл нь уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, хайгуулын үр ашгийг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн зохицуулалтыг орчин үеийн жишигт нийцүүлэх Засгийн Газрын тэргүүлэх зорилтод түлхэц болж буйг илтгэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах