"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулна

“Эрдэнэс тавантолгой” ХК-аас гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлажээ.
Гүйцэтгэх захирал нь:
- Стратегийн удирдлага: Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уурхайн хөгжил, компанийн урт хугацааны стратеги, алсын хараа, зорилтуудыг боловсруулж, хэрэгжүүлэх;
- Санхүүгийн удирдлага: Ашигт ажиллагааг хангах, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд компанийн хөрөнгийн хуваарилалт, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг хянах;
- Үйл ажиллагааны хяналт: Уул уурхайн үндсэн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний борлуулалт, экспортын үйл ажиллагааг үр ашигтай, хариуцлагатай, стандартын дагуу явуулж байгаа эсэхийг баталгаажуулах;
- Хамтын ажиллагаа: Компанийг олон улсад болон дотооддоо төлөөлөх, олон нийт, хувьцаа эзэмшигчид, Засгийн газрын албан тушаалтнууд зэрэг талуудтай харилцах;
- Эрсдэлийн удирдлага: Богино хугацааны гүйцэтгэл, урт хугацааны үнэ цэнийг бий болгох ажлыг удирдан зохион байгуулах зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад, бизнесийн удирдлага, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрх зүй, санхүү эдийн засаг, төрийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой, гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай, ял шийтгэлгүй, хугацаа хэтэрсэн өргүй байх зэрэг шаардлагад нийцсэн хүмүүс оролцох боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх