"Эрдэнэс Тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК өчигдөр /2025.09.29/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжааг амжилттай хийж 10.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс амжилттай арилжааллаа. Арилжаанд нийт хоёр харилцагч оролцож БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс худалдан авлаа.
Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний олборлолт болон борлуулалтыг нэмэгдүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх