Эрчүүдийн тухай сонирхолтой баримтууд
Эрчүүдийн тухай сонирхолтой байж болох зарим баримтуудыг танд хүргэж байна.
1.Эрчүүдийн олонхи нь гэрлэхээсээ өмнө дунджаар 4-6 бүсгүйтэй сексийн харилцаатай байсан гэдэг судалгаа байдаг байна. Тэгэхээр ганц бие хөгжөөн, шуугиант амьдралын тухай тэдний яриа санаанаасаа зохиосон зүйл байж болохоор харагдаж байна.
2.Ихэнх эрчүүдийн хувьд эмэгтэй хүний хөөрхөн царай төгс биенээс илүү чухал байдаг гэнэ.
3. Гурван эр тутмын нэг нь хуучин найз бүсгүйнхээ утасны дугаарыг хадгалсаар байдаг, учир нь амьдралд асуудал гарахад сэтгэлээ онгойлгох болон секс хийхэд хэрэгтэй гэж үздэг байна.
4. Эрчүүд бэлгийн сулралтай болохоос үхтэлээ айдгийг бүгд мэднэ. Харин дараагийн ээлжинд эрчүүдийн дунд хамгийн их тархсан айдас нь халзан болох вий гэхээс эмээдэг явдал гэнэ.
5. Эрчүүд амьдралдаа дунджаар 3 кг уруулын будаг бүсгүйчүүдтэй үнсэлцэх явцдаа “зооглодог” байна.
6. Бүсгүй хүний дотуур хувцасны интернэт дэлгүүрт зочлогсдын дийлэнх хувь нь эрчүүд байдаг гэнэ.
7. Эрчүүдийн биеийн хэм эмэгтэйчүүдийнхээс илүү байдаг байна. Иймээс гэр чинь хүйтэн байвал нөхрийнхөө дулаан өвөрт амарвал даарахгүй гэнэ шүү.
8. Хэрвээ эр хүн танд зориулж өдрийн хоол, бас гурваас илүү зүйлээс бүрдсэн салат бэлдсэн бол тэр харилцаандаа тун нухацтай байдлаар хандаж байгаа юм байна гэж үзэж болох ажээ.
9. Та хэрвээ эр хүнээс салахыг үнэхээр хүсвэл “Би чамд хайртай, чамтай гэрлэхийг хүсч байна, би чамаас хүүхэдтэй болмоор байна” гэж хэлэх хэрэгтэй гэнэ. Ийм тохиолдолд тэр чин сэтгэлээсээ чамд дурлаагүй л бол ихэнх тохиолдолд айж, зайгаа барьж эхэлдэг байна. Харин “Зайлаад өгөөч”, “Би чамайг хармааргүй байна” гэх мэт үгс нь эсрэгээрээ дуудлага мэт санагдаж, улам татагддаг гэнэ.
10.Эрчүүдийн 52 хувь нь анхны харцаар дурлахыг бие махбодийн хүсэл, дотоод инстикттэй холбон тайлбарладаг байна.
11.Эрчүүдийн 63 хувь нь шүршүүрт орохдоо, 32 хувь нь ажил дээрээ, 15 хувь нь машиндаа, 9 хувь нь биеийн тамирын зааланд байхдаа сексийн тухай боддог гэнэ.
12.Эрчүүд ярилцах явцдаа тэлээгээ байнга оролдоод байвал далд ухамсартаа бүсгүйн анхаарлыг өөртөө татахыг оролдож байгаа хэрэг гэнэ.
13. Бүсгүй хүнтэй анхны болзоонд явахдаа ихэнх эрчүүд “яаж мэдэхэв” хэмээ14н үзэж ор хөнжлийнхөө даавууг сольж орхидог байна.
14.Хагас нүцгэн эмэгтэй шалдныг бодвол эр хүнийг илүү их өдөөдөг гэнэ.
15.Хөлбөмбөг үзэж байхдаа эрчүүд өөрийн анхаарлаа хүчтэй төвлөрүүлэх нь дэмжиж буй багтаа тусалж байгаа хэрэг хэмээн үздэг байна.
16.Эрчүүдийн 62 хувь нь эхний санаачлагыг эмэгтэйчүүд гаргасан тохиолдолд баярладаг гэнэ.
17.Эрчүүдийн 30 хувь нь өөрийн бүсгүйдээ тогтмол худал ярьдаг гэнэ.
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row][cmsmasters_row data_shortcode_id="wzuld2nn5d" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="mam61ckcql" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text animation_delay="0" shortcode_id="03yn3uyeal"]
Click here to change this text
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх