Цэс Close

Эрээний хилээр зорчигчдыг биедээ авч явах ачаагаа зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ

Эрээн хотын гаалийн газар нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан байна.

Тодруулбал, БНХАУ-ын Гаалийн хуулийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана.

Биедээ авч явах ачааг гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн энэхүү анхааруулгыг гаргасныг Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлэв. Гэхдээ биедээ авч явах ачааны зохистой хэмжээг тодорхой заагаагүй аж.

Энэ талаар ГЕГ-аас тодруулахад,  "Эрээний хилээр 30 килограммаас дээш ачаатай хүн оруулахгүй гэх мэдээлэл өчигдрөөс хойш олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хэрэв өөрчлөгдсөн бол Консулын газраас ГЕГ хамгийн түрүүнд мэдэгдэх ёстой. Гэвч одоогоор энэ талаарх ямар ч мэдээлэл манайд ирээгүй байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах