Цэс Close

"Эх хэлний өдрийг тохиолдуулан үнэт ховор номын музейгээ нийтэд үнэгүй үзүүлж байна"

"Эх хэлний өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үнэгүй үзээрэй" хэмээн урилаа.

Үнэт ховор номын музейд ЮНЕСКО болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын гайхамшигт дурсгалууд, монголчуудын ном бүтээх олон янз уламжлалыг харуулсан сонин содон ном, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор нандин зүйлс хадгалагдаж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан. Эх хэлний өдрийг тохиолдуулан үнэт ховор номын музейгээ олон нийтэд үнэгүй үзүүлж байна хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах